card

Үйл ажиллагааны чиглэлүүд

 

Компанийн тухай

Та бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай, аюулгүй, БАТАЛГААТАЙ гэдгээ нотлох шаардлага үүсдэг гэдэгт итгэлтэй байна. 

Тэгвэл танд Байгууллагынхаа өрсөлдөх чадвар, Хэрэглэгчдийн итгэл үнэмшлийг нэмгдүүлэхэд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ нь стандартын шаардлагад нийцсэн гэдгийг  хөндлөнгийн  нотолгоо, баталгаа, гэрчилгээжүүлэх  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ нэн чухал хэрэгцээтэй байх болно. 

Энэхүү үйлчилгээг Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвөөс Итгэмжлэгдсэн ТОХИРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА гүйцэтгэдэг. 

Манай  байгууллага 2014 оноос хойш баталгаажуулалтыг хийж үндэсний болон IAF олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Бид дараах чиглэлүүдээр баталгаажуулалтыг гүйцэтгэж байна. Үүнд: 

Менежментийн тогтолцооны чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дараах баталгаажуулалт: 

✅    ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо

✅    ISO 22000:2018, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

✅    ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

✅    ISO 14001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо,

✅     ISO/IEC 27001:2022, Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

Бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний баталгаажуулалт:

✅   Тохирлын гэрчилгээ

✅   Органик бүтээгдэхүүн

✅   ХААЗД (Хөдөө аж ахуйн зохистой дадал), 

✅   HACCP- Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо

✅   Үйлдвэрлэлийн зохистой дадал

✅   Эрүүл ахуйн зохистой дадал

Яагаад баталгаажуулалт хэрэгтэй вэ?

Үйлдвэрлэл, үйлчилгээ нь стандартын шаардлага хангасан байх үүрэгтэйг Хууль эрх зүйн хүрээнд шаардсан байдаг ба дараах Эрхзүйн баримт бичгээр зохицуулагддаг. Үүнд:  

✅ Монгол Улсын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13.2-т “Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна” гэж заасан байна.

✅ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор баталсан”Жагсаалт батлах тухай”  Жагсаалтанд орсон бүтээгдэхүүн, үйлчилгээ нь заавар баталгаажуулалтад хамрагдана. 

✅ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн Хүнсний сүлжээнд оролцогчид үйл ажиллагаандаа дараах стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлнэ: Үүнд

Хөдөө аж ахуйн зохистой дадал, 

Үйлдвэрлэлийн зохистой дадал, 

Эрүүл ахуйн зохистой дадал

✅   Монгол Улсын Органик хүнсний тухай хууль, 2024 онд шинэчлэн баталагдсан Органик бүтээгдэхүүний тухай хууль 

✅   Монгол Улсын Засгийн газрын ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 2022 оны 118-р тогтоолд заасан урамшуулал авах.

Та бүтээгдэхүүн, үйл явц эсвэл менежментийн тогтолцоондоо БАТАЛГААЖУУЛАЛТ хийлгэхээр төлөвлөж байгаа бол бидэнтэй холбогдоно уу.

Нуугдсан товч

НИЙТ БАТАЛГААЖУУЛАЛТ

Харилцагчдын сэтгэл ханамж

Мэдээ мэдээлэл