БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ISO 14001:2015 СТАНДАРТЫН ДОТООД АУДИТЫН СУРГАЛТ (МОДУЛЬ-3)





Зорилго:

ISO 14001:2015 стандартын дотоод аудитын сургалтаар ISO 14001 стандартын дагуу чанарын менежментийн тогтолцооны дотоод аудитыг ISO 19011 стандартын аргачлалын дагуу хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.


Зорилтууд:

Сургалтаар олгох мэдлэг:

- Байгаль орчны менежментийн тогтолцоо, байгаль орчны менежментийн тогтолцооны стандартууд, менежментийн тогтолцооны дотоод аудитын зориулалт, ач холбогдол.

- Байгаль орчны менежментийн тогтолцооны аудитыг ISO 19011 стандартын дагуу төлөвлөх, явуулах, тайлагнах, аудитын дагуух арга хэмжээг авах үйл ажиллагаанд аудиторын гүйцэтгэх үүрэг.

Сургалтаар олгох ур чадвар:

ISO 14001:2015 стандартад тохирч байгааг тогтоох менежментийн тогтолцооны дотоод аудитыг ISO 19011 стандартын дагуу төлөвлөх, явуулах, тайлагнах, аудитын дагуух арга хэмжээг явуулах


Сургалтанд хэн хамрагдаж болох вэ?

- Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэх үүрэг бүхий ажилтан

- Байгаль орчны менежментийн тогтолцоонд аудит явуулдаг аудитор

- Менежментийн тогтолцооны аудитын салбарт хүчээ сорихыг хүссэн бүх хүмүүс


Суралцагсдад тавих шаардлага:

1) Байгаль орчны менежментийн концепцийн талаарх мэдлэгтэй байх: Төлөвлө, Хий, Шалга, Сайжруул (PDCA) мөчлөг; байгаль орчны удирдлагын тогтолцоо ба хэрэглэгчийн сэтгэл ханамж хоорондын харилцан хамаарал; байгаль орчны менежментийн тогтолцооны нийтлэг нэр томъёо ба тодорхойлолтууд, ISO 14001:2015 стандартын бүтэц ба агуулга

2) ISO 14001:2015 стандартын шаардлагуудын талаарх мэдлэг

Тайлбар:

Энэхүү сургалтад хамрагдахын өмнө ISO 14001 стандартын танилцуулах Модуль 1,2 сургалт эсвэл үүнтэй дүйцэх бусад анхан шатны сургалтанд хамрагдсан байна.


Сургалтын аргачлал:

Сургалтыг мэдлэгт суурилсан лекц, ярилцлага, дасгал ажил, бодит жишээн дээр ажиллуулах зэрэг аргуудыг хослуулан явуулна. Сургалтын 2/3 -ийг дадлагын ажилд зориулна.


Агуулга:

- Удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар ISO 19011 стандарт

- Аудитын зарчим

- Аудиторын хувийн зан чанар, ур чадварт тавих шаардлага

- Баримт бичгийн дүн шинжилгээ ба аудитын төлөвлөлт; үйл явцад аудит явуулах ба аудит явуулах ур чадвар

- Үл тохирлын тэмдэглэл хөтлөх, аудитын тайлан гаргах, аудитын дагуух арга хэмжээг авах тухай


Үр дүн:

- Сургалтанд оролцсон байдлыг харгалзан суралцагсдад амжилттай төгссөн тухай гэрчилгээг олгоно.

- Олон улсын аудитор болох сургалтад хамрагдах эрх нээгдэнэ.


Сургалтын давуу тал:

Энэхүү сургалтыг олон улсын аудитор багш нар удирдан явуулна.


Сургалтын төлбөр нэг оролцогч: 440 000 төгрөг (дөрвөн зуун дөчин мянган төгрөг)

Эс Эф Си Эс ХХК, Голомт банкны 1410016305 тоот дансанд хийнэ.

Регистрийн дугаар: 5830214


Хаана: Баруун зам, Максмолл худалдааны төвийн чанх хойно Колорадо Бизнес Төв 2 давхарт 207 тоот


Сургалттай холбоотой асуудлаар дараах хаягаар холбоо барина уу.

Утас: 99144402 Б.Бүжидмаа

94999347 Г.Ундаръяа


Вебхуудас: www.sfcs.mn


Facebook: SFCS ХХК


Email: sfcstraining@gmail.com


Сургалтын хөтөлбөр:

Сэдэв

Цаг

Сургалтын хэлбэр лекц (8 цаг)

Байгаль орчны менежментиийн тогтолцооны тухай. Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015 стандарт. Дотоод аудитын шаардлага

1 цаг

“менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар” ISO 19011 стандарт

2 цаг

Аудитын зарчим. Аудитын үйл явц

3 цаг

Танхимын дадлага. Аудитын хөтөлбөр боловсруулах

1 цаг

Шалгах хуудас боловсруулах арга зүй

1 цаг

Танхимын болон үйлдвэрлэлийн дадлага сургалт (16 ц)

Дадлагын хэлэлцүүлэг

1 цаг

2 цаг

2 цаг

Аудитын төлөвлөгөө боловсруулах

Аудитын үр дүн, дүгнэлт, тайлан боловсруулах

Үйлдвэрлэлийн дадлага

4 цаг

Аудитын тайлан боловсруулах

2 цаг

Аудитын дүн шинжилгээ

1 цаг

Аудитын тайлан, хэлэлцүүлэг

2 цаг

Дотоод аудит явуулах зохистой дадлын дүрэм

1 цаг

Интерактив ярилцлага, сертификат гардуулах

1 цаг

Бүгд

24 цаг