ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО- ШААРДЛАГА MNS OHSAS 18001:2012 СТАНДАРТЫН ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ





ЗОРИЛГО

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS OHSAS 18001:2012 стандартыг нэвтрүүлснээр үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг дээшлүүлж, үр ашиг, үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж, ач холбогдлыг таниулах, стандартын шаардлагыг ойлгуулах.


СУРГАЛТААР ОЛГОХ МЭДЛЭГ

· ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны стандартын агуулга, онцлог, ач холбогдлыг ойлгуулах;

· ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны стандартын шаардлагыг танилцуулж, ойлгуулах,

· OHSAS 18001 стандартын дагуу хэрэгжүүлэх үйл явц, зөвлөх үйлчилгээ, туршлага, анхаарах асуудлуудыг танилцуулах.


СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?

  • ХЭМАБ-ын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа байгууллагын удирдлага, ажил олгогчийн төлөөлөл, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан.

СУРАЛЦАГЧДАД ТАВИХ ШААРДЛАГА:

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-Шаардлага, MNS OHSAS 18001:2012 стандартын талаар мэдлэг олж авахыг хүссэн хүмүүс оролцох боломжтой.


СУРГАЛТЫН АРГА, ХЭЛБЭР, БАГШЛАХ БҮРЭЛДХҮҮН:

Сургалтыг мэдлэгт суурилсан лекц, ярилцлага, дасгал ажил, бодит жишээн дээр ажиллуулах зэрэг аргуудыг хослуулан явуулна. Сургалтын 1/3 хэсгийг дадлагын ажилд зориулна.

Сургалтыг Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS OHSAS 18001:2012 стандартын олон улсын байгууллагын (IRCA, ERCA) хүлээн зөвшөөрсөн сургалтанд хамрагдаж шалалт өгч тэнцсэн, уг стандартын баталгаажуулалт хийсэн туршлагатай аудитор, багш нар удирдаж явуулна.


ҮР ДҮН

Сургалтанд оролцогсдод Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо шаардлага MNS OHSAS 18001:2012 стандартын танилцуулах сургалт (Модуль-1)-нд хамрагдсан тухай гэрчилгээ олгоно.

Та энэхүү сургалтад хамрагдсанаар Модуль-2 болон Модуль-3 сургалтанд хамрагдах боломжтой болно.


Сургалтын төлбөр, нэг оролцогч: 110 000 төгрөг (Нэг зуун арван мянган төгрөг)

Эс Эф Си Эс ХХК, Голомт банкны 1410016305 тоот дансанд хийнэ.

Регистрийн дугаар: 5830214


Хаана: Баруун зам, Максмолл худалдааны төвийн чанх хойно Колорадо Бизнес Төв 2 давхарт 207 тоот


Сургалттай холбоотой асуудлаар дараах хаягаар холбоо барина уу.

Утас: 99144402 Б.Бүжидмаа

94999347 Г.Ундаръяа


Вебхуудас: www.sfcs.mn


Facebook: SFCS ХХК


Email: sfcstraining@gmail.com



СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Хугацаа

Хичээлийн сэдэв

08.30-09.00

Бүртгэл, Сургалтын танилцуулга

09.00-10.40

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, байгууллагын ХАБ-ын соёл, хандлага, үр ашиг, үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж.

Цайны завсарлага

11.00-12.00

ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS OHSAS 18001:2012 стандартын тухай, ХЭМАБ-ын Бодлого, Төлөвлөлт.

Өдрийн хоол

13.00-15.30

MNS OHSAS 18001:2012 стандартын шаардлага. Хэрэгжүүлэлт, Шалгалт, Тасралтгүй сайжруулалт.

MNS OHSAS 18001:2012 стандартын шаардлага. Баримт бичгийн тогтолцоо.

Цайны завсарлага

15.50-16.35

Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ.