ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ШААРДЛАГА. MNS OHSAS 18001:2012 СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ





ЗОРИЛГО

ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS OHSAS 18001:2012 стандартын шаардлагыг сайтар ойлгож, өөрийн байгууллагын онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх, баримт бичиг боловсруулах мэдлэг, чадварыг эзэмшүүлэх

.

СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?

· ХЭМАБ-ын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажилтан, ажил олгогчийн төлөөлөл;

·Менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, сургах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллахыг хүссэн мэргэшсэн мэргэжилтэн.



СУРАЛЦАГСДАД ТАВИХ ШААРДЛАГА:

1. ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны талаар тодорхой мэдлэгтэй байх: Төлөвлө, Хий, Шалга, Сайжруул (PDCA) мөчлөг; ХЭМАБ-ын удирдлагын тогтолцооны элементүүд; ХЭМАБ-ын удирдлагын тогтолцооны нийтлэг нэр томъёо ба тодорхойлолтууд; ХЭМАБ-д удирдлагад хэрэглэдэг үйл явцын хандлага; OHSAS 18001 стандартын бүтэц ба агуулга;

2. MNS OHSAS 18001:2012 стандартын шаардлагуудын талаарх мэдлэг.

Жич: Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо- Шаардлага MNS OHSAS 18001:2012 стандартын Танилцуулах сургалт (Модуль-1) эсвэл үүнтэй дүйцэх бусад анхан шатны сургалтанд хамрагдсан байвал зохино.


СУРГАЛТЫН АРГА, ХЭЛБЭР, БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН:

Сургалтыг мэдлэгт суурилсан лекц, ярилцлага, дасгал ажил, бодит жишээн дээр ажиллуулах зэрэг аргуудыг хослуулан явуулна. Сургалтын 2/3 хэсгийг дадлагын ажилд зориулна.

Сургалтыг Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS OHSAS 18001:2012 стандартын олон улсын байгууллагын (IRCA, ERCA) хүлээн зөвшөөрсөн сургалтанд хамрагдаж шалалт өгч тэнцсэн, уг стандартын баталгаажуулалт хийсэн туршлагатай аудитор, багш нар удирдаж явуулна.



САНАМЖ

Суралцагсад өөрийн байгууллагын ХЭМАБ-ын баримт бичиг, ноутбуктэй ирнэ.



ҮР ДҮН

Сургалтанд оролцсон байдал, дадлагын тайлан хамгаалсан байдлыг харгалзан суралцагсдад “Амжилттай төгссөн” эсвэл “Сургалтад хамрагдсан” тухай гэрчилгээ олгоно.


Сургалтын төлбөр, нэг оролцогч: 110 000 төгрөг (Нэг зуун арван мянган төгрөг)

Эс Эф Си Эс ХХК, Голомт банкны 1410016305 тоот дансанд хийнэ.

Регистрийн дугаар: 5830214


Хаана: Баруун зам, Максмолл худалдааны төвийн чанх хойно Колорадо Бизнес Төв 2 давхарт 207 тоот


Сургалттай холбоотой асуудлаар дараах хаягаар холбоо барина уу.

Утас: 99144402 Б.Бүжидмаа

94999347 Г.Ундаръяа


Вебхуудас: www.sfcs.mn


Facebook: SFCS ХХК


Email: sfcstraining@gmail.com





СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР


Хугацаа

Хичээлийн сэдэв

Хариуцагч

Эхний өдөр

09.00-09.30

Бүртгэл, Сургалтын танилцуулга

Зохион байгуулагч

09.30-10.15

MNS OHSAS 18001:2012 ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо-Шаардлага стандарт

Аудитор багш

10:15-11:00

Менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх онцлог

Багаар ажиллах зарчим

Аудитор багш

Цайны завсарлага

11.15-12.00

Дадлагын ажил

ХЭМАБ-ын бодлого боловсруулах

Сургалтанд оролцогчид

Өдрийн хоол

13.00-14.30

Дадлагын ажил

ХЭМАБ-ын зорилтуудыг тогтоох

Сургалтанд оролцогчид

Цайны завсарлага

15.45-16.30

Эрсдэлийн удирдлага.

Аудитор багш

16:30-18:00

ХЭМАБ-ын УТ-ны журам боловсруулах арга зүй

Аудитор багш

Хоёрдахь өдөр

9:00-10:30

Дадлагын ажил

ХЭМАБ-ын сургалтын,

ХЭМАБ-ын ажил үүргийн,

ХЭМАБ-ын оролцоог хангуулах,

ХЭМАБ-ын баримт бичгийн хяналтын гэх мэт

Багш нарын удирдлаган дор оролцогчид баримт бичгүүдийг боловсруулна

Цайны завсарлага

10:45-12:00

Дадлагын ажил (үргэлжлэл)

Оролцогчид

Өдрийн хоол

13:00-18:00

Дадлагын ажил (үргэлжлэл)

Оролцогчид

Гуравдахь өдөр

9:00-09.30

Дадлагын ажлын тайлан бэлтгэх

Оролцогчид

09:30-12:00

Дадлагын ажлын тайлангийн хэлэлцүүлэг

Багш нар, бүх оролцогчид

Өдрийн хоол

13:00-14:30

Дадлагын ажлын тайлангийн хэлэлцүүлэг

Багш нар, бүх оролцогчид

14:45-15:30

ХЭМАБ-ын менежментийн тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, туршлага, хамтран ажиллах боломж

Аудитор багш

Цайны завсарлага

15:45-17:00

Интерактив хэлэлцүүлэг

Гэрчилгээ олгох

Багш нар, бүх оролцогчид