Шударга байдлын мэдэгдэл





Бид менежментийн тогтолцооны баталгаажуулалтыг шударга ёсны зарчимд ямагт нийцүүлж хэрэгжүүлж байхыг амлаж байна:

  1. Баталгаажуулалтын үйл явцад оролцож байгаа ажилтнуудыг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцлийг бүрдүүлж ажиллана.

  2. Баталгаажуулалтыг зөвлөх үйлчилгээнээс ангид явуулах нөхцлийг хангаж ажиллана.

  3. Баталгаажуулалтын шийдвэрийг хараат бус байдлаар гаргах нөхцлийг хангаж ажиллана.

  4. Баталгаажуулалтын шударга байдалд нөлөөлж болох эсвэл нөлөөлсөн үйл ажиллагааны дагуу тухай бүр хариу арга хэмжээг авч байна.



Нууцлалын бодлого





1. Ерөнхий зүйл

Энэхүү бодлогыг Монгол Улсын Байгууллагын нууцын тухай хууль, MNS ISO/IEC 17021-1:2016 стандартын нууцлалд хамаарах шаардлагад нийцүүлэн боловсруулсан.
Компаний мэдэлд байгаа чухал мэдээллийг (цаасан, цахим гэх мэт бүх хэлбэр орно) хүлээж авах, хадгалах, дамжуулах, хэрэглэх, эдгээр мэдээллийг буруугаар ашиглахаас хамгаалах, нууцлалыг хадгалах зорилгоор энэхүү баримт бичгийг боловсруулсан.

2. Хамрах хүрээ


Энэхүү бодлого Эс Эф Си Эс ХХК (цаашид “Компаний” гэх)-ийн үндсэн болон гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа ажилтнууд болон нууц мэдээлэлд нэвтрэх эрхтэй зөвлөлийн гишүүд, хөрөнгө оруулагч, гэрээт байгууллагын ажилтан гэх мэт бүх хүнд хамаарна.

3. Нэр томъёо ба тодорхойлолт

Хэрэглэгчийн жагсаалт гэж
Хэрэглэгчийн нэр, хаяг, үйл ажиллагааны чиглэл, холбоо барих мэдээлэл зэрэг багтсан жагсаалтыг хэлнэ

4. Бодлогын бүрэлдэхүүн


4.1 Компаниас нууц болон өмчийн эрхтэй гэж тодорхойлсон баримт бичгийг компаний үнэт зүйл гэж авч үзнэ.
Дараах баримт бичиг нууц баримт бичгийн ангилалд хамаарна:
• Хэрэглэгчийн жагсаалт (бодит ба төлөвлөгөөнд орсон);
• Хэрэглэгч/хамтран ажилладаг байгууллагын мэдээлэл;
• Байгууллагын арилжааны тухай мэдээлэл;
• Нийтлэгдээгүй байгаа санхүүгийн мэдээлэл;
• Ажил үйлчилгээний үйл явц, арга аргачлал, технологи;
• Төлбөрийн хэмжээ;
• Маркетингийн мэдээлэл;
• Нийтлэгдээгүй зорилго, таамаглал;
• Компанид хадгалж байгаа ажилтнуудын мэдээлэл.
4.2 Хуулийн хүрээнд хамгаалалтад байх шаардлагатай мэдээллийн нууцлалыг хадгалах журмыг холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасан хэм хэмжээнд хадгалж, дамжуулна.
4.3 Бизнесийн нууцад хамаарах баримт бичгийг зөвхөн компаний удирдлагын зөвшөөрлөөр дамжуулна.
4.4 Мэдээлэлд нэвтрэхэд дараах дүрмийг баримтлана:
• Компаний мэдээллийг мэдээллийн нууцлалыг хариуцсан томилогдсон ажилтны зөвшөөрөлгүй гадагш гаргахгүй байна.
• Компаний мэдээллийг хувийн ашиг сонирхлын зорилгоор ашиглахыг хориглоно.
• Компаний ажилтан зөвхөн өөрийн үйл ажиллагаанд хамаарах мэдээлэлд нэвтрэх эрхтэй байна.
• Мэдээллийг цахимаар дамжуулж байгаа тохиолдолд нууцлалыг алдахгүй байх арга хэмжээг авсан байна.
• Нууц мэдээллийг хамгаалалтгүй, цоожгүй саванд хадгалахыг хориглоно.
• Мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.
• Нууц мэдээллийн бүх хуулбарыг ашиглаж дууссаны дараа устгасан байна.
• Компани нууц мэдээллийг хамгаалалттай байх нөхцлөөр хангаж, хяналт тавина.

5. Хариуцлага


5.1 Энэхүү бодлогыг зөрчсөн ажилтанд холбогдох хариуцлагыг дараах байдлаар тооцно.
a) Нууцлалын дүрмийг санаатайгаар болон тогтмол зөрчих нь ажилтныг ажлаас чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
b) Мэдээллийг хулгайлах, хууль бусаар задруулах гэх мэт ноцтой зөрчлийн үед холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авна.
5.2 Энэхүү бодлогыг санамсаргүйгээр зөрчсөн тохиолдол болгоныг судлаж, холбогдох ажилтанд холбогдох хариуцлагыг хүлээлгэнэ.
5.3 Энэхүү бодлого Компаний үндсэн ажилтан ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш, гэрээт ажилтан ажил гүйцэтгэснээс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй байна.