ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 СТАНДАРТЫН ДОТООД АУДИТЫН СУРГАЛТ





ЗОРИЛГО

ISO 9001:2015 стандартын дотоод аудитын сургалтаар ISO 9001 стандартын дагуу чанарын удирдлагын тогтолцооны дотоод аудитыг ISO 19011 стандартын аргачлалын дагуу хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.


ЗОРИЛТУУД

Сургалтаар олгох мэдлэг:

  1. Чанарын менежментийн тогтолцоо, чанарын удирдлагын тогтолцооны стандартууд, менежментийн тогтолцооны дотоод аудитын зориулалт, ач холбогдол.
  2. Чанарын менежментийн тогтолцооны аудитыг ISO 19011 стандартын дагуу төлөвлөх, явуулах, тайлагнах, аудитын дагуух арга хэмжээг авах үйл ажиллагаанд аудиторын гүйцэтгэх үүрэг.

Сургалтаар олгох ур чадвар:

ISO 9001 стандартад тохирч байгааг тогтоох чанарын менежментийн тогтолцооны аудитыг ISO 19011 стандартын дагуу төлөвлөх, явуулах, тайлагнах, аудитын дагуух арга хэмжээг явуулах


СУРГАЛТАНД ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?

  1. Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажилтан.
  2. Чанарын менежментийн тогтолцоонд аудит явуулдаг аудитор.
  3. Менежментийн тогтолцооны аудитын салбарт хүчээ сорихыг хүссэн бүх хүмүүс.

СУРАЛЦАГСДАД ТАВИХ ШААРДЛАГА:

  1. Чанарын удирдлагын концепцийн талаарх мэдлэгтэй байх: Төлөвлө, Хий, Шалга, Сайжруул (PDCA) мөчлөг; чанарын менежментийн тогтолцоо ба хэрэглэгчийн сэтгэл ханамж хоорондын харилцан хамаарал; чанарын менежментийн тогтолцооны нийтлэг нэр томъёо ба тодорхойлолтууд, ISO 9000 стандартад заасан Чанарын 8 зарчим; чанарын удирдлагад хэрэглэдэг үйл явцын хандлага; Чанарын удирдлагын тогтолцооны үйл явцад суурилсан загвар, ISO 9001 стандартын бүтэц ба агуулга.
  2. ISO 9001:2015 стандартын шаардлагуудын талаарх мэдлэг.

Тайлбар: Энэхүү сургалтад хамрагдахын өмнө ISO 9001 стандартын танилцуулах Модуль 1 сургалт эсвэл үүнтэй дүйцэх бусад анхан шатны сургалтанд хамрагдсан байна.


СУРГАЛТЫН АРГАЧЛАЛ:

Сургалтыг мэдлэгт суурилсан лекц, ярилцлага, дасгал ажил, бодит жишээн дээр ажиллуулах зэрэг аргуудыг хослуулан явуулна. Сургалтын 2/3 -ийг дадлагын ажилд зориулна. Суралцагсдыг шалгалтын асуултуудын хэв маягтай танилцуулах зорилгоор сургалтын явцад шалгалтын загвар жишээн дээр ажиллуулна.


АГУУЛГА

  1. Ерөнхий танилцуулга
  2. Чанарын менежментийн зарчим, нэр томъёоны тайлбар толь ба ISO 9001 стандартын шаардлага
  3. Баримт бичгийн дүн шинжилгээ ба аудитын төлөвлөлт; үйл явцад аудит явуулах ба аудит явуулах ур чадвар
  4. Үл тохирлын тэмдэглэл хөтлөх, аудитын тайлан гаргах, аудитын дагуух арга хэмжээг авах тухай.

ҮР ДҮН

  • Сургалтанд оролцсон байдлыг харгалзан суралцагсдад Амжилттай төгссөн тухай гэрчилгээ олгоно.

Сургалтын төлбөр, нэг оролцогч: 440 000 төгрөг (дөрвөн зуун дөчин мянган төгрөг)

Эс Эф Си Эс ХХК, Голомт банкны 1410016305 тоот дансанд хийнэ.

Регистрийн дугаар: 5830214


Хаана: Баруун зам, Максмолл худалдааны төвийн чанх хойно Колорадо Бизнес Төв 2 давхарт 207 тоот


Сургалттай холбоотой асуудлаар дараах хаягаар холбоо барина уу.

Утас: 99144402 Б.Бүжидмаа

94999347 Г.Ундаръяа


Вебхуудас: www.sfcs.mn


Facebook: SFCS ХХК


Email: sfcstraining@gmail.com