card

Бид Олон улсын органик баталгаажуулалт хийхээр итгэмжлүүллээ.

ХХААХҮЯ-аас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Экспортыг дэмжих” төслийн Итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулах техник туслалцааны хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын дэмжлэгтэйгээр Органик баталгаажуулалтын ЭС ЭФ СИ ЭС ХХК нь 2024 оны 3 сарын 07-ны өдөр Олон улсын Органик болон тогтвортой байдлын Итгэмжлэлийн байгууллага (IOAS)-аар итгэмжлэгдэж, гэрчилгээгээ хүлээн авч Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд олон улсын органик баталгаажуулалтыг хийх боломжтой боллоо.

Олон улсын органик итгэмжлэлийн алба (IOAS) нь IFOAM стандартын дагуу итгэмжлэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бөгөөд тохирлын үнэлгээний байгууллагуудыг (CABs) олон улсын органик хөдөө аж ахуйн хөдөлгөөнүүдийн холбооны (IFOAM) органик баталгаажуулалтын стандартад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулдаг.

Энэхүү итгэмжлэл нь органик хөдөө аж ахуй, тогтвортой хүнсний системийг дэмжих IFOAM-ын эрхэм зорилгод нийцүүлэн дэлхий даяарх органик баталгаажуулалтын үйл явцын бүрэн бүтэн байдал, найдвартай байдлыг хадгалахад тусалдаг.


Та доорхи холбоосоор орж итгэмжлэлийн тухай мэдээллийг харна уу.  https://ioas.org/certification_bodies/sfcs-llc/